БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газар Японы есөн мужаас хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөхийг хоригложээ. Энэ нь Фукушима атомын цахилгаан станцын усыг далайд асгах болсонтой холбоотой аж.
"Радио идэвхит бодисоор бохирдсон Японы бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлохоос урьдчилан сэргийлж, Хятадын хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хятадын Гаалдийн газар Фукушима зэрэг есөн мужаас бүтээгдэхүүн экспортлохыг хориглож байна" хэмээн Гаалийн газрын мэдэгдэлд өгүүлжээ.
Энд дуулгахад, Фукушима-1 атомын цахилгаан станц дээр 2011 онд осол болсон юм. Улмаар нэг, хоёр, гуравдугаар реактор дээр цөмийн түлш асгарсан. Осол болсноос хойш хоёр жилийн туршид реакторуудыг хөргөхөд ашигласан усыг радионуклидээс цэвэрлэсний дараа тусгай нөөцлүүрт хадгалж байлаа. Энэ нөөцлүүрт өдөрт л 140 тонн радио идэвхит ус нэмэгдсээр одоо нөөцлүүр 90 хувь дүүрчээ.
Үүнтэй холбоотойгоор Японы Засгийн газар цэвэршүүлсэн усыг далай руу асгахаар шийдсэн юм. Энэ төлөвлөгөөг Олон улсын атомын энергийн агентлаг дэмжсэн бөгөөд цэвэршүүлсэн усыг далайд асгаснаар хүн болон хүрээлэн буй орчинд нэн бага нөлөө үзүүлнэ гэж агентлаг онцолж байв.Улмаар Японы засгийн газар наймдугаар сараас эхлэн цэвэршүүлсэн усыг далайд асгахаар төлөвлөж байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |