Хятадын Шанхай хотод Хиймэл оюун ухааны сэдэвт дэлхийн бага хурал эхэлжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Долдугаар сарын наймны өдрийг хүртэл үргэлжлэх энэ арга хэмжээний гол үйл явдал нь 10 минутын дотор 5 км зам туулж, захиалагчид 2,5 кг хүртэлх жинтэй барааг хүргэж өгөх чадвартай дроны шинэ үеийг нээх ёслол гэж эх сурвалж онцолжээ. Энэ дрон хиймэл оюун ухааны ачаар хэт хүйтэн цаг агаар, цас, бороотой үед ч хотын дүүргүүдийн дундуур чөлөөтэй нисэх боломжтой гэнэ.
Хиймэл оюун ухааны сэдэвт бага хурал суурь технологи, оюун ухааны терминал, тоон аппликейшнүүдийг өргөжүүлэх боломж, дэвшилтэт технологи гэсэн дөрвөн чиглэлийг хамарч байгаа аж. Үзэсгэлэнд 400 гаруй байгууллага оролцож байгаа юм байна.
Г.Бямбасүрэн