Атлантын тэнгисийн ёроолд байх Титаник хөлөг онгоцыг зорьсон Титан шумбагч сүйрч, хөлгийн багийн гишүүд амиа алдсаны дараа уг шумбагчийг эзэмшдэг OceanGate компани үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгджээ. Энэ талаарх мэдээлэл компанийн албан ёсны хуудсан дээр нийтлэгдсэн байна.
"OceanGate" компани судалгааны болон арилжааны үйл ажиллагаагаа зогсоож байна" гэж компанийн мэдэгдэлд өгүүлжээ.
Эргэн сануулахад, зургадугаар сарын 19-ний өдөр Титаник хөлөг онгоцыг зорьсон Титан шумбагч далай руу шумбасныхаа дараахан холбоо тасарсан юм. Үүний дараа эрэн хайх ажлыг эхлүүлснээс хэд хоногийн дараа шумбагч сүйрснийг олж тогтоосон. Энэ шумбагчийн сүйрлийн улмаас хөлгийн багийн таван хүн амиа алдсан бөгөөд тэдний дунд OceanGate компанийн захирал Стоктон Раш байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |