Дуучин Бритни Спирсийн төлөөлөгчид сагсан бөмбөгчин Виктор Вембаньямын нэр дээр гомдол гаргажээ. Төлөөлөгчдийн өгүүлснээр, сагсан бөмбөгчний хамгаалагч нь дуучныг зодсон гэнэ. Холбогдох хэргийг Лас-Вегасын цагдаагийн газар шалгаж эхэлжээ.
TMZ сонины мэдээлснээр, долдугаар сарын зургаанд шиожих шөнө Лас-Вегасын казиногийн зоогийн газарт Бритни Спирс сагсан бөмбөгчнийг олж харсан аж. Ингээд түүнтэй хамт зураг авахуулахаар эхлээд нуруун дээр нь, дараа нь баруун мөрөн дээр нь алгаджээ. Энэ үед хамгаалагч нь түүнийг цохиж, Спирс унасан байна.
"Надад олон таагүй зүйл тохиолдож байсныг би хүмүүст ил тодоор л хэлдэг. Харин сая болсон үйл явдалд үнэхээр бэлэн байсангүй. Сагсан бөмбөгчин намайг түүнийг араас нь зуурсан гэж мэдэгдсэн байсан. Гэхдээ би зүгээр л мөрөн дээр нь алгадсан" хэмээн Спирс олон нийтийн сүлжээндээ бичжээ.
Ингээд жүжигчний төлөөлөгчид гомдол гаргаснаар цагдаагийнхан хэргийг шалгаж эхэлсэн байна. Спирсийг цохисон хүн нь "Сан-Антонио" сагсан бөмбөгийн клубийн аюулгүй байдлыг хариуцсан захирал Дамиан Смит аж. Тэрбээр Спирсийг гэмтээхийг хүсээгүй, гагцхүү Вембаньямыг хамгаалах гэж ийм үйлдэл хийсэн гэж цагдаагийнхан үзэж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |