Канадын Квебек мужид хэт халууны улмаас 200 мянга орчим хүн цахилгаан эрчим хүчгүй болжээ. Энэ талаар Канадын STV суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, долдугаар сарын зургааны өдөр Монреал болон түүний дагуул хотуудад агаарын хэм 40 хэмийг давж халжээ. Хэт халуун өдөр оршин суугчид агааржуулагч болон бусад сэрүүцүүлэх төхөөрөмж ихээр ашигласны улмаас эрчим хүчний сүлжээнд асар их ачаалал ирсэн байна.
Улмаар ачааллаа дийлэхгүй болсон сүлжээнд гэмтэл гарч, 200 мянган хүн гэрэл цахилгаангүй болжээ. Канадын Монреал хотын шуурхай албадын мэдээлснээр, үүссэн гэмтлийг арилгахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |