Турк улсад энэ оны эхний хагаст 52 993 удаа газар хөдөлсөн гэж Газын их сургуулийн багш, байгалийн гамшгийн удирдлагын шинжээч, доктор Бюлент Озмен мэдэгдсэнийг Анадолу агентлаг дамжуулжээ.
"Нэгдүгээр сарын нэгнээс зургадугаар сарын 30-ны хооронд буюу 2023 оны эхний зургаан сард болсон газар хөдлөлтийн мэдээллийг судлахад дөрөв болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт нийт 52 993 удаа болсон байна. Үүнээс 3123 нь нэгдүгээр сард, 14231 нь хоёрдугаар сард, 13958 нь гурав, 9172 нь дөрөв, 7138 нь тавю, 5371 нь зургадугаар сард болсон" гэжэ Озмен өгүүлжээ.
Турк улс дэлхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсүүдийн нэг болох Альп-Хималайн газар хөдлөлтийн бүслүүрт оршдог тул газар хөдлөх аюул байнга нүүрлэдэг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |