Буриадын Кабанск аймгийн Выдрино суурингийн нутагт жуулчдыг суулгасан дөрвөн катамаран хөмөрчээ. Энэ талаарх мэдээллийг Буриадын Онцгой байдлын яамны хэвлэлийн алба дамжуулсан байна.
Тодруулбал, жуулчид ихээр зорин очдог Снежная голд долдугаар сарын зургааны өдөр дөрвөн катамаран хөмөрчээ. Ослын дараа гурван жуулчинг аварч чадсан бол таван хүнийг эрэн хайж байгаа гэнэ.
Эрлийн явцад нэг катамараныг олсон ч сууж явсан хүмүүс олдоогүй аж. Mash сувгийн мэдээлснээр, катамаран хөмөрсний улмаас сураггүй болсон хүмүүс нь Новосибирскээс ирсэн жуулчид байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |