Подоляк: ОХУ иргэний дайны босгон дээр байна
2023-07-07

Евгений Пригожиний ганцхан өдрийн бослого Оросын эрх баригчид "ялзарсан" гэдгийг харуулах, Владимир Путин, Евгений Пригожин болон түүний хувийн цэргийн компанийн нэр хүндийг нэг мөр үгүй хийсэн гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк Германы DW агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

"Шууд л зугтаад нуугдчихсан хулчгар ерөнхийлөгчийг бид харсан. Элит нь алга болохыг харсан. <...> Орос дотоодын томоохон иргэний дайны босгон дээр байна" хэмээн Подоляк DW агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

Дайны үеэр Украины тал Запорожийн атомын цахилгаан станц руу халдаж, өдөөн хатгалга хийхээр бэлдэж байгаа талаар Оросын тал удаа дараа мэдэгдсэн. Харин Подоляк DW агентлагт өгсөн ярилцлагадаа үүнийг няцаасан байна. 

 

Украин нэн чухал дэд бүтцийнхээ объектыг дэлбэлэхэд бэлэн байгаа гэдэг мэдээлэл нь "туйлын тэнэглэл" хэмээн Подоляк онцолжээ. 

 

Үүний зэрэгцээ ОХУ-ын талаас атомын цахилгаан станцыг дэлбэлэх магадлал ч буурч байгаа гэнэ. 

 

"Дэлхий даяар өөдөөс нь эсэргүүцэж байхад алан хяданх ажиллагаанд бэлтгэх нь тэнэг хэрэг. АЦС-ыг дэлбэлэх нь Каховын даланг сэтэлсэн хэрэгтэй адилгүй, ингэж дэлбэлвэл эцсийн шийдвэр илүү хатуу байна гэдгийг дэлхийн нийт ойлгуулсан" хэмээн Подоляк мэдэгджээ. 

 

Түүнчлэн тэрбээр энэ ярилцлагынхаа үеэр Вильнюст болох НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад өөдрөгөөр хандаж байгаагаа илэрхийлсэн байна. Дайн болж байгаа үед Украин НАТО-ийн гишүүн болох боломжгүй гэдгийг ойлгож байгаа ч Украин хялбаршуулсан схемээр НАТО-д элсэхтэй холбоотой шийдвэрийг дээд хэмжээний уулзалтын үеэр гаргаж магадгүй хэмээн тэрбээр найдаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Подоляк орос иргэний дайны ирмэг дээр байна гээд ГОРЬДЧИХСОН.Харин ч украйн улс газрын зурган дээрээсээ арчигдахдаа тулж байна.Гуйлагт төгсгөл байдаг.
2023-07-07
Өөрсдийгөө хичээ муу хохолууд:
Улсаа баруунд худалдаж хөршөө хутгалсан украины муусайн фашистууд зайл зайл
2023-07-07
Оросуудыг:
Атамакс гэдгээр нэг ниргээд өгөөсөй
2023-07-07
Өмбүү минь ээ:
Өмбүү минь ээ: НАТО АНУ нар Тусгаар улсын нутагт нь дайрч ороод пуужиндаад дэлбэлээд хүүхэд хөгшидийг нь алаад байгаа нь нацист юм уу..? эсвэл газар нутагаа НАТО АНУ нарт өгөөд хамгаалан тулалдаж байгаа нь нацист юм уу?
2023-07-07
Өмбүү минь ээ:
Тусгаар улсын нутагт нь дайрч ороод пуужиндаад дэлбэлээд хүүхэд хөгшидийг нь алаад байгаа нь нацист юм уу..? эсвэл газар нутаг эх орноо хамгаалан тулалдаж байгаа нь нацист юм уу?
2023-07-07
ene natsist saikhan muruuduj bainaa ,
2023-07-07
Өмбүү минь ээ:
Тусгаар улсын нутагт нь дайрч ороод пуужиндаад дэлбэлээд хүүхэд хөгшидийг нь алаад байгаа нь нацист юм уу..? эсвэл газар нутаг эх орноо хамгаалан тулалдаж байгаа нь нацист юм уу?
ene natsist saikhan muruuduj bainaa ,
2023-07-07