13 настай хүү морьтойгоо живж нас баржээ

img

Мориор аялж явсан 13 настай хүүхэд голын усанд живж амиа алджээ.

 

 

 Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын 4 дүгээр багийн “Хэвийн ширэг” гэдэг газар таван хүн (үүнээс 1 нь хүүхэд) мориор аялж яваад нэг хүүхэд нь “Алтангадас” голын усанд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 28-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан байна.

 

Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 13 настай Д-ийг эрэн хайх ажиллагааг зургаадугаар сарын 28-ны өдрийн 09:22 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 10:22 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт 20 метр зайд 3 метрийн гүнээс цогцсыг олж гарган Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ddfffg:
surguuli bolgoniig usan basaintai bolgochuul ydaj selj surah bh hvvhdvvd
2023-07-03
Хүүхдүүдээ сайн хараач яагаад ус руу оруулж амиа алдаад бнаа
2023-07-03
Монгол хүн:
Хүүхэдтэй ус гаталж байгаа бол эмээлэн дээр нь даруулаад сайн хүлээд гарахад яадаг байнаа хар тэнэгүүд чинь. Эмээлэн дээгүүр ус халингуут хүүхэдийг ширүүн урсгал аваал явчина шд. Морь хэзээч усанд живдэгүй.
2023-07-02
Энд сургууль буруутай болж бн уу...үр хүүхэддээ өөрсдөө анхаарлаа хандуул сэлүүлж сургах бол өөрөө сурга тэнэг минь
2023-07-02
мориор аялж яваагүй, Бөхмөрөн суманд 4-р баг гэж байхгүй шүү. Мэдээллээ сайтар нягталж, шалгах хэрэгтэй дээ
2023-07-02
Usand selex neg esnii chadwar tiim bxor 10jild bxad ni xvvxdiig usan basend selvvlj surgax xeregtei bgas yumaa
2023-07-02
бөб:
Хүүхдүүдийг сэлж сургамаар байна. Яагаад өдий болтол ийм үгээгүй амьдруулж бнаа. Сургуульд нь заа л даа.
2023-06-29
Энд сургууль буруутай болж бн уу...үр хүүхэддээ өөрсдөө анхаарлаа хандуул сэлүүлж сургах бол өөрөө сурга тэнэг минь