Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ши Жинпинь өнөөдөр Путин, Мишустин нартай уулзана
2023-03-21

БНХАУ-ын дарга Ши Жинпинь гуравдугаар сарын 20-ны өдөр Москвад хүрэлцэн очиж,  айлчлалаа эхлүүлсэн. Айлчлалын эхний өдөр тэрбээр Владимир Путинтэй албан бус уулзалт хийж, Кремльд оройн зоог барьсан юм. 

 

Харин өнөөдөр, айлчлалын хоёр дахь өдөр Ши Жинпинь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Ерөнхий сайд Михаил Мишустин нартай уулзах юм байна. Коммерсант агентлагийн мэдээлснээр, Ши Жинпинь айлчлалын хоёр дахь өдрөө Мишустинтэй уулзаж эхлүүлэх бол ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нарын албан ёсны уулзалт Кремлийн ордонд 15:00 цагт (Улаанбаатарын цагаар 22:00 цаг) эхлэх аж. Энэ уулзалтын дараа баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болж, дараа нь талууд хэвлэлийнхэнд хандаж хамтарсан мэдэгдэл хийх юм байна. 

 

Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр, уулзалтын төгсгөлөөр талууд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл болон 2030 он хүртэл Орос, Хятадпын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг хөгжүүлэх төлөвлөгөөний талаарх хамтарсан мэдэгдэл гэсэн хоёр гол баримт бичигт гарын үсэг зурах аж. 

 

Ши Жинпинь: Украины хямралаас гарах ухаалаг гарц олж чадна

Боингоор Москвад очсон Ши хуягт лимузин хөлөглөж, 373 м.кв өрөөнд тухална

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин