Хүн ам нь аз жаргалтай амьдардаг орнуудыг тодорхойлдог "Дэлхийн аз жаргалын тайлан "-ийн 2023 оны шинэчилсэн жагсаалт гарчээ. Энэ тайланг жил бүр НҮБ-ын салбар байгууллагууд боловсруулан гаргадаг юм.
World Happiness report -2023 тайланд дэлхийн 137 орныг хамруулан судлахад хамгийн аз жаргалтай орнуудад тооцогдон, дээгүүр байранд орсон улсууд нь Финланд, Дани, Исланд байгаа бол Сьерра-Лено, Ливан, Афганистан зэрэг орнууд сүүл мушгиж байна. Харин Монгол Улс 61 дүгээр байранд бичигджээ.
Жагсаалтыг гаргахдаа нэг хүн амд ногдох ДНБ, дундаж наслалт, иргэний эрх чөлөө, аюулгүй байдал, маргаашдаа итгэх итгэл, гэр бүлийн тогтвортой байдал, ажлын байрны баталгаа, авлигын түвшин зэрэг үзүүлэлтүүдийг харгалздаг байна. Түүнчлэн дэлхийн орны оршин суугчид өөрсдийгөө хэр аз жаргалтай байна гэж үздэг талаарх санал асуулгын дүнг тооцдог аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |