Японы Ерөнхий сайд Фумио Кишида гуравдугаар сарын 21-ний өдөр Украинд очиж, Володимир Зеленскийтэй уулзахаар төлөвлөж байгаа талаар NHK суваг мэдээллээ. Энэ айлчлалын талаар өмнө нь мэдээлэл гарч байгаагүй юм.
Кишида Украиныг зорих талаар NHK суваг засгийн газар болон эрх баригч намаас авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн байна. Фумио Кишида гуравдугаар сарын 20-ноос Энэтхэг дэх айлчлалаа эхлүүлсэн бөгөөд энэ айлчлал гуравдугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ гэж мэдээлж байсан юм. Харин эх сурвалжийн мэдээлснээр, Кишида хэдийнэ Энэтхэгээс явжээ.
NHK сувгийн мэдээлснээр, Ерөнхий сайд Фумио Кишида Польшийн Перемышль хотоос галт тэргэнд суусан байна. Ийнхүү тэрбээр Украиныг зорьж байгаа нь дайн эхэлснээс хойш Украинд айлчилж буй түүний анхны айлчлал болж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |