Гуравдугаар сарын 20-ны өдөр Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах систем Балтийн тэнгис дээр хоёр бай илрүүлсэн нь АНУ-ын Агаарын цэргийн хүчний В-52Н стратегийн бөмбөгдөгч онгоцууд байсан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлснээр, онгоцуудыг таних, агаарын хилийг зөрчүүлэхгүйн үүднээс Су-35 сөнөөгч онгоц хөөргөж, энэ онгоцны экипаж агаарт тогтоосон бүсэд жижүүрлэсэн байна. Үүний дараа Америкийн бөмбөгдөгч онгоцууд улсын хилээс холдож ниссэнээр Оросын сөнөөгч онгоц нисэх буудалдаа эргэн иржээ.
ОХУ ийнхүү сөнөөгч онгоц хөөргөхдөө агаарын орон зайг ашиглах олон улсын дүрэм журмыг мөрдсөн, Америкийн онгоц ОХУ-ын улсын хилийг зөрчөөгүй гэж Батлан хамгаалах яамны мэдээлэлд онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |