Тайванийн тэргүүн асан Ма Инжю эх газрын Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь 70 жилд тохиож буй анхны айлчлал гэж South Chine Morning Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Тайванийн захиргааны тэргүүн асан Ма Инжю гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын долооны хооронд Хятадад айлчлах юм байна. Тэрбээр 2008-2016 онуудад Тайванийг удирдаж байв. Энэ нь Гоминьданы засгийн газар 1949 онд эх газраас арал руу дүрвэснээс хойших, Тайванийн тэргүүн эсвэл тэргүүн асан хүн Хятадад хөл тавьж буй анхны айлчлал юм.
Ма Инжю Нанкин, Ухань, Чанша, Чунцин, Шанхай хотуудад зочлох юм байна. Тэрбээр Бээжинд очихоор төлөвлөөгүй ч Хятадын албаны этгээдүүдтэй уулзахад бэлэн байгаа гэж Магийн төлөөлөгчид мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |