Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Кремль ажилтнуудаа iPhone ашиглахаас татгалзахыг шаарджээ
2023-03-20

Оросын Ерөнхийлөгчийн захиргааны дотоод бодлогын хэлтсийн ажилтнууд гуравдугаар сард багтан iPhone утас барихаа болих шаардлагатай болжээ. Энэ талаар хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Коммерсант мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тэд ийм зааварчилгааг гуравдугаар сарын эхээр авчээ. Ингээд дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд бүгд iPhone утсаа солих үүрэг хүлээсэн байна. Энэ нь аюулгүй байдалтай холбоотой бөгөөд Америкийн төхөөрөмж мэдээлэл алдагдах, тагнах чагнах эрсдэлээс бүрэн хамгаалж чадахгүй гэж Кремлийн албаныхан үзэж байгаа аж. Тиймээс энэ ухаалаг утасны оронд Хятад утас эсвэл Оросын "Ростелеком" компанийн охин компани үйлдвэрлэсэн Аврора утас барихыг ажилтнууддаа зөвлөжээ.

 

Мөн бүс нутгийн захиргааны дотоод бодлого хариуцсан албан тушаалтнуудад ч энэ хориг хамаарах аж. Одоогоор дотоод бодлого, олон нийтийн төсөл, Төрийн зөвлөлийн үйл ажиллагааны хангамж, мэдээлэл технологийн харилцааны хөгжил, дэд бүтцийн хөгжил хариуцсан салбарын ажилтнуудыг iPhone утаснаас татгалзахыг зөвлөсөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Дээрэмчин Америкууд iPone утсыг тагнуулын зорилгоор ашигладаг тул том гүрэн болох Оросууд болгоомжлох нь зүйн хэрэг шүү дээ. Манай жижиг сарампай монголчуудад ямар улсын нууц гэж байхаа больсон тул iPone-г чөлөөтэй ашиглаж болно шүү дээ.
2023-03-21
Солонгосын самсунг оросоос гарвал тэгээд дуус дуус
2023-03-20
Зөв шүү:
Одоо бас зөвхөн жигули унадаг болох хэрэгтэй
2023-03-20
хха бүдүүлэг тэнэг оросууд буцаад суурин утас руугаа орж дээ
2023-03-20