Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
ВИДЕО: Хятадын телевиз Рен Сяорун хэмээх виртуаль нэвтрүүлэгчтэй болжээ
2023-03-20

Хятадын Коммунист намын People's Daily мэдээллийн агентлаг хиймэл оюун ухаанаар бүтээсэн Рен Сяорун хэмээх эмэгтэй нэвтрүүлэгчтэй болжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. Рен хөтлөгч дэвшилтэт технологи, татвар хураамж, ажил эрхлэл болон "Бүс ба зам" санаачилгатай холбоотой урьдаас өгөгдсөн сэдвүүдээр ярьж чаддаг аж.

 

"Сайн байна уу, намайг Рен Сяорун гэдэг. Би бол цахим хөтлөгч. Мянга гаруй хөтлөгч надад мэргэжлийн ур чадвараа өгсөн. Би бүтэн жил, хоногийн туршид амралтгүйгээр мэдээ дамжуулна" хэмээн хөтлөгч өгүүлдэг юм байна.

 

Рен хиймэл оюун ухаанаар бүтээсэн Хятадын анхны хөтлөгч биш юм. Өмнө нь интернет болон телевизэд 2018 оноос хойш энэ төрүлийн хөтлөгчид бий болжээ. Эхний гурван хөтлөгчийг Синхуа мэдээллийн агентлагийн хоёр эрэгтэй, нэг эмэгтэй сурвалжлагчийн төрх дээр тулгуурлан бүтээсэн  аж. Үүний дараа шинэ технологийн талаарх цэнгээнт хөтөлбөрийг танилцуулдаг Жян Лайлай хэмээх робот нэвтрүүлэгчийг танилцуулсан бол тун удалгүй Синхуа өөр нэг цахим хөтлөгч болох Синь Сяомэнийг ажиллуулах болсон бөгөөд түүнийг мөн л өөр нэг сэтгүүлчийн төрх дээр тулгуурлан бүтээжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин