Украин дахь нөхцөл байдлыг улс төр, дипломат замаар шийдвэрлэх хэлэлцээрт ОХУ нээлттэй гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэнийг Интерфакс дамжууллаа.
"Орос улс Украины хямралыг улс төр, дипломат замаар зохицуулахад нээлттэй" хэмээн Путин Ши Жинпинь Орост айлчлахын өмнө "Жэньмин жибао" сонинд хэвлүүлсэн "Орос, Хятад ирээдүй рүү тэмүүлсэн түншлэл " нийтлэлдээ өгүүлжээ.
Түүнчлэн энэ нийтлэлдээ БНХАУ өнөөгийн хямралын бодит шалтгааныг, өмнөх түүхийг ойлгож байгаад гүн хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлсний дээр хямралыг зохицуулахад Хятад улс цогц үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг талархан хүлээж авч байгаа хэмээн онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |