Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Төв Африкт босогчид алтны уурхай руу халдаж, Хятадын есөн иргэнийг хөнөөжээ
2023-03-20

 

Гуравдугаар сарын 19-ний өдөр үл мэдэгдэх этгээдүүд, босогчид байж болзошгүй хүмүүс Хятадын хяналтад байдаг алт олборлох объект руу халдсан гэж Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын эрх баригчид мэдэгдсэнийг News18 сайт мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, босогчид алт олборлох компани руу халдаж, Хятадын есөн иргэний амь насыг хөнөөжээ. Камерунтай хиллэх хилээс холгүй орших нутагт босогчид Хятадын гурван иргэнийг барьцаалснаас хэд хоногийн дараа энэ халдлага болсон байна. 

 

Төв Африкийн эрх баригчдын мэдэгдсэнээр,Чимболо алтны уурхайд хийсэн халдлага гуравдугаар сарын 19-ний өглөөний таван цаг орчимд болсон бөгөөд зэвсэгт этгээдүүд хамгаалалтынхныг буудаж, дараа нь ажилчид руу гал нээсэн байна. Энэ уурхайг халдлага болохоос хэдхэн хоногийн өмнө нээсэн байжээ.

 

Халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдээд болсон хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин