Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ши Жинпинь ОХУ-д хийх айлчлал өнөөдөр эхэлнэ
2023-03-20

БНХАУ-ын дарга Ши Жинпинь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Орост төрийн айлчлал хийх талаар ТАСС агентлаг мэдээллээ. 

 

Гуравдугаар сарын 10-ны өдөр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын чуулганаар гурав дахь удаагаа сонгогдсоныхоо дараа Ши Жинпинь анхны гадаад айлчлал хийх орноороо Оросыг сонгожээ. Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр энэхүү нөхөрсөг айлчлал нь хоёр орны стратегийн хамтын ажиллагаанд түлхэц болохын дээр хоёр талт харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг болж, харилцан итгэлцэл, ойлголцлыг улам бэхжүүлэх аж.

 

Сүүлийн жилүүдэд Хятад, Оросын төрийн тэргүүнүүд нягт холбоо харилцаатай байсан гэдгийг Хятадын ГХЯ онцолсон байна. Тодруулбал, сүүлийн. 10 жилийн хугацаанд Ши Жинпинь болон Владимир Путин нар 40 гаруй удаа харилцжээ. Хамгийн сүүлд гэхэд 2022 оны 12 дугаар сард цахимаар уулзсан байна. Үүнээс өмнө хоёр болон зургадугаар сард утсаар ярьсны дээр хоёр талт уулзалтыг хоёронтаа биечлэн хийж байв.

 

Австрали, Их Британи, Канад, АНУ зэрэг орнууд хүний эрхийг зөрчиж байгаатай холбоотойгоор Бээжингийн олимпыг бойкотлож байх үеэр Путин олимпын наадмын нээлтийн ёслолд оролцож байсан бол энэ удаад Украины хямрал үргэлжилж, барууныхны зүгээс Оросын эсрэг зогсож байгаа үед Ши Жинпинь Орос руу явж байгаа нь анхаарал татсан үйл явдал гэж ТАСС онцолжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар сарын 20-ны өдөр Путин болон Ши Жинпинь нар нүүр тулсан уулзалтыг Кремльд хийх  аж. Энэ уулзалтын үеэр Орос, Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хэлэлцэх юм байна. Мөн олон улсын асуудлаар хэлэлцэж, Украин дахь нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцоно гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
tana:
^_^
2023-03-20
зочин:
Англи, Америкийн түүх бол сүүлийн 500 жил дэлхий дахинд цусан зам татуулсан дээрэмийн түүх шүү дээ. Тэд тэр дээрэмийн түүхээ баллахын тулд Ардчилал, эрх чөлөө, тэгш эрх, олон ургалч үзэл, олон намын систем, чөлөөт зах зээл гэж худлаа солирдаг байхгүй юу. Монголчууд минь хэзээ юмыг үнэн мөнөөр нь ухаарна даа.
2023-03-20
^_^
2023-03-20
Америкийг хамгийн зөв сайхан улс гэж боддог. Гэхдээ манай хөрш улсууд Монголчуудад чухал.:
Орос Хятадууд Дэлхийг захирах хүсэл мөрөөдөлдөө тун ойрхон ирээд байна. Монголчууд хоёр хөрш улстайгаа сайн харилцаатай байх нь хамгийн зөв. Америк болон баруун Европын орнууд хичнээн хүчирхэг байлаа гээд Монгол улсад нөлөөлөх нөлөөлөл байхгүй шүү дээ. Харин Орос Хятад хоёр хүчирхэг байвал Монголд илүү их ашигтай. Гашуун үнэн шүү.
2023-03-20
tana:
^_^
^_^
Gemt heregten sh te
2023-03-20