БНХАУ, АНЭУ хамтран Абу-Дабид сансрын төв байгуулахаар болжээ. Жэнминь жибао сонины мэдээлснээр, Жянсу мужийн Нанкин хотын Origin Space компани, Хонконгийн Их сургуулийн сансрын судалгааны лаборатори болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Их сургуулийн Сансрын шинжлэх ухаан болон технологийн үндэсний төв хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.
Хятад, АНЭУ хамтран судалгаа, боловсруулалтын төвийг Абу-Дабид байгуулах аж. Энэ сансрын төв "Бүс ба зам" санаачилгын хүрээнд байгуулагдсан, Хятад, АНЭУ-ын хамтын ажиллагааны хүрээлэнд, Халиф боомтын дэргэд байгуулагдах аж. Төслийн эхний ээлжийн хөрөнгө оруулалт 4,3 сая доллар байна гэж эх сурвалж мэдээлжээ. Хөдөө аж ахуй, газрын тосны үйлдвэрлэл, хилийн аюулгүй байдлын хяналтад алсаас хяналт тавих хиймэл дагуулыг энэ төвд боловсруулахын дээр ажиглалтын сансрын дуран авайг байршуулахаар төлөвлөсөн байна.
Энд дуулгахад, АНЭУ сүүлийн жилүүдэд сансар судлалд ихээхэн анхаарах болсон. 2020 онд тус улсын сансрын агентлаг Ангараг гараг руу зонд илгээсэн бол ирэх сард анхны сарнаа явагч аппарат нь саран дээр газардах аж. Энэ салбарт Хятад улс АНЭУ-ын мэргэжилтнүүдийг сургах, технологийг хөгжүүлэхэд туслахаар төлөвлөж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |