Дэлхийн орнуудад босгосон алдартай барилга, бүтээн байгуулалтууд олон сая жуулчин, гэрэл зурагчныг татаж, хотынхоо нэрийн хуудас болсоор байдаг. Парис гэхээр Эйфелийн цамхаг, Москваг дурсахад Кремлийн ордон, Нью-Йоркийг хэлэхэд Эрх чөлөөний хөшөө санаанд буудаг шиг л. Яг л ийм нүүр царай, бэлгэдлүүдийн нэг болох барилга, хөшөө дурсгалыг байгуулахаар дэлхийн олон хот төлөвлөж, хэрэгжүүлдэг ч төсөл замаасаа хазайж, хэрэгжихгүй үлсдэн нь ч олонтаа. Баригдсан сан бол дэлхийн үзүүштэй хэсгүүдийн нэг байж болох байсан төслүүд орчин үеийн хотуудтайгаа хэрхэн зохицолдох байсан бол?
Эйфелийн цамхагийн хувилбарыг Лондонд
Эйфелийн цамхаг баригдсаны дараахан төмөр замын магнат Эдварт Уоткин Лондон хотын Уэмбли дүүрэгт Эйфелийн цамхагийн хувилбарыг бүтээхийг хүсчээ. Гэхдээ Парисынхаас хавьгүй өндөр, дэлхийн хамгийн өндөр цамхагт тооцогдох ёстой байв.
Ингээд Уоткин Гюстав Эйфелээс тусламж хүсэхэд тэрбээр эелдгээр татгалзжээ. Ингээд төслийн уралдаан зарлаж, ялагчийг тодруулан Лондонгийн Эйфелийн цамхаг барих ажлыг эхлүүлсэн ч дөнгөж эхний шатандаа л бүтэлгүйтэж, энэ төсөл зогссон аж.
Москва дахь аварга Ленинтэй Зөвлөлийн ордон
Өнөөгийн Аврагч Христийн сүм байгаа газарт аварга том Лениний баримал бүхий ордон бүтээх санааг архитектор Борис Иофан гаргажээ. Зөвлөлийн ордон социализмыг бэлгэднэ гэж төлөвлөж байв.
Архитекторын төлөвлөсөн ёсоор удирдагчийн аварга хөшөө бүхий барилгын өндөр 400 метр болох ёстой байв. Ордон дотор олон цахилгаан шат болон урсдаг шат хийхээр төлөвлөж байсан аж. Харин дайн эхэлсэн тул энэ том төслийг хэрэгжүүлээгүй байна. Суурийг нь тавьснаас цааш баригдаагүй барилгын газарт Москва усан санг, байгуулж, дараа нь 90-аад онд буулгажээ.
Парис дахь хүрэл заан
Бастилийг авсны дараа Парист Зааны баримал бүтээж байв. Энэ баримлыг Наполеон 1808 онд бүтээхийг санал болгож байсан бөгөөд 1813-1846 оны хооронд энэ аварга заан Парист байсан аж. Виктор Хюго "Гаврош" бүтээлдээ энэ зааны талаар дурдсан байдаг гэнэ.
Энэ аварга баримлыг хүрлээр цутган хийх ёстой байжээ. Баримлыг барилга зориулалтаар ашиглана гэж төлөвлөж, доторх заслыг ч төлөвлөж байсан гэнэ. Харин парисчуудын нүдийг хэдхэн жил хужирласан баримал нь энэ төслийн гипсэн загвар байсан аж. Гэвч энэ төслийг хэрэгжүүлээгүй, гипсэн зааныг буулгаж, оронд нь багана босгожээ.
Лондон дахь аварга цац суварга
1815-1820 онуудад Трафальгарын тулаан болон Абукирийн орчмын тулаанд британичууд ялалт байгуулсанд зориулан Лондон хотод 100 метр өндөртэй 22 шатлалт цац суварга барихаар төлөвлөж байжээ. Энэ суваргыг Трафальгарын талбайд сүндэрлүүлэхээр зэхэж байж. Гэвч энэ төсөл мөн л хэрэгжсэнгүй. Төсөл хэрэгжсэн бол хэрхэн харагдах байсныг Barratt Homes компанийн ажилтнууд гэрэл зургийн эвлүүлгийн аргаар харуулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |