Испанийн VI Филипп хааны охин, угсаа залгамжлах гүнж Леонор цэргийн бэлтгэлд хамрагдахаар болжээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 17 настай гүнж Леонор гурван жилийн хугацаатайгаар цэргийн ухаанд суралцах юм байна. Цэргийн бэлтгэлийг эрчимжүүлсэн хөтөлбөрөөр явуулна гэж Засгийн газар нь хааны гэр бүлтэй тохиролцжээ.
Гүнжийн цэргийн бэлтгэлийн сургалт ирэх найм эсвэл есдүгээр сард эхлэх аж. Сургалтын эхний жилд Леонор гүнж Сарагос дахь Армийн цэргийн академид суралцах бол дараа нь тэнгисийн цэргийн сургуульд элсэх юм байна. Үүний дараа Агаарын цэргийн ерөнхий академид сургалтад хамрагдах гэнэ.
Ийнхүү 17 настай гүнж цэргийн бэлтгэлд хамрагдах болсон нь тус улсад үйлчилдэг хууль журамтай холбоотой. Угсаа залгамжлагч бүр цэргийн карьертай байх ёстой гэж Испанийн Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |