Хоёрдугаар сарын зургаанд болсон газар хөдлөлтийн улмаас асар их хохирол амссан Туркэд дахин гамшиг нүүрлэжээ. Анадолу агентлагийн мэдээлснээр, Туркийн газар хөдлөлтийн бүсэд үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер буусан байна.
Үер усны гамшиг гуравдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ гэж цаг уурчид сануулжээ. Байгалийн гамшгийн улмаас таван хүн амиа алдсан байна.
Эрх баригчдын мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн дараа орох оронгүй болсон хүмүүсийг байрлуулж байсан чингэлгүүд үерт урсжээ. Хэд хэдэн хүн сураггүй болсонд тооцогдож байгаа, аврагчид тэднийг эрэн хайх ажлаа үргэлжлүүлж байгаа гэж Анадолу мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |