Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
АНУ, ОХУ-ын Ерөнхий штабын дарга нар утсаар ярилцжээ
2023-03-16

ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга, Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч Валерий Герасимов АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны дарга Марк Миллитэй утсаар ярилцжээ. 

 

Энэ талаар Оросын Батлан хамгаалах яам мэдээлсэн ч хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Хар тэнгис дээр болсон Америкийн дронтой холбоотой үйл явдлыг хэлэлцсэн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нарын утасны ярианы үргэлжлэл болгон штабын дарга нар утсаар хэлэлцээ хийсэн гэж мэдээлжээ.

 

АНУ-ын тал ч ийнхүү утсаар хэлэлцээ хийснийг баталсан ч мөн л дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Энд дуулгахад, гуравдугаар сарын 14-ний өдөр Хар тэнгис дээгүүр нисэж явсан Америкийн тагнуулын дрон Оросын сөнөөгч онгоцтой шүргэлцэж, улмаар Америкийн цэргийнхэн дроноо устгахаас аргагүй болсон юм. Тодруулбал, Оросын Су-27 сөнөөгч онгоц Хар тэнгис дээгүүр нисэх үеэрээ Америкийн тагнуулын нисэгчгүй нисэх аппарат болох MQ-9 Reaper-ийг гэмтээж, улмаар Америкийн цэргийнхэн дроныг устгаж, тэнгист живүүлэх шаардлагатай болсон гэж Европ дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлал гуравдугаар сарын 14-нд мэдэгдсэн.

 

Америкийн талын мэдээлснээр, гуравдугаар сарын 14-ний өдөр, Төв Европын цагаар 07:03 цагийн орчимд Оросын нэг Су-27 онгоц Америкийн дроныг шүргэсний улмаас Америкийн цэргүүд дроныг устгаж, живүүлэхээс аргагүй болсон аж. Ийнхүү мөргөлдөхөөс өмнө Оросын онгоцууд MQ-9 рүү хэдэнтээ түлш цацаж, дрон дээгүүр "байж болшгүй, экологид аюултай, мэргэжлийн бус байдлаар" нисэж өнгөрсөн гэж Америкийн тал онцолж байлаа.Түүнчлэн, тагнуулын дрон нь хууль ёсны дагуу ажиллагаа гүйцэтгэж байсан гэж Европ дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлал мэдэгдсэн. Мөн энэхүү үйл явдал нь "Олон улсын агаарын орон зай, тэр дундаа Хар тэнгис дээгүүр Оросын нисэгчид АНУ болон холбоотнуудын онгоцтой таарсан нөхцөлд аюултай үйлдэл гаргадгийн дахин нэг жишээ" хэмээн онцолсон байна. Энэ үйл явдал нь Оростой хэлэлцэх ёстой ноцтой тохиолдол хэмээн цохон тэмдэглэж байлаа. 

 

Харин энэ үйл явдалд Оросын тал Америкийг "буруутгаж" байв. Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр АНУ-ын дрон "огцом маневр хийсний улмаас өндрөө алдаж, жолоодлогогүй болсны улмаас усны гадаргууг мөргөсөн" гэж мэдэгдсэн юм. "Оросын сөнөөгч онгоцууд хөлгийн зэвсэглэл ашиглаагүй, нисэгчгүй нисэх аппараттай шүргэлцээгүй, баазын нисэх буудалдаа амжилттай газардсан" гэж Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Чацгалсан гэсээн
2023-03-18
Зочин:
Бүх юм зөв.Хэлэлцээрээр юү гэж шийдсэн бол. Дайн зогсох болуу.
2023-03-17
Зочин:
Угаасаатэнгист унаад, эвдэрчихсэн олзлогдчихсон юмыг устгахаас өөр аргагүй ч гэх шиг...хаха
2023-03-17
Ухаан хүрэхгүй юманд уруул бүү цорвой,чам шиг нэг муу намгийн мэлхийний гуагалдаг үмхий намаг биш
2023-03-17
Зочин:
Америкийн бодлого гэж зодолдож чаддагүй атман шиг болждээ . Шээхэд ундаг дронтой . Өмнөөсөө зодолдуулдаг европийн хэдэн гомонуудтай . Америк тив дээр дайн гал удахгүй аснаа гайгүй . Хүний нутаг дээр дайн алаан хядаан гарагчихаад америк шиг тайван ардичалсан байхгүй гэж донгосдог
2023-03-17
ЗОЧИН:
Дээрээ үед АНУ кремийн ойролцоо цэргийн усан онгоцоо устгуулах шахсан.Одоо кремийн дэргэд тагнуулын дроноо устгуулав .Хаа холын америкийн хүрэхгүй газар, оролцохгүй түрэмгийлэл дайн гэж АЛГАА
2023-03-17
Ану-ийн түрэмгийлэлийг дарах ёстой. Орос хүчирхэг.
2023-03-16
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan
2023-03-16
зочин:
Орос Америк хоёр их гүрнүүд хоорондоо эв түнжинтэй байдаг ч болоосой. Америкчууд баян чинээлэг өндөр хөгжингүй улс нь тэндээ л биз. Хаа байсан алс хол байгаа манай хөрш Оросуудаар оролдохоо болих хэрэгтэй. Монголчууд бид нар хоёр хөрш улс маань л хүчтэй байвал бидэнд ашигтай.
2023-03-16
Шүргэлцэж гэх ч шиг!! Америк дроноо устгажээ гэх шиг...Ккк. шүргэлцсэн бол Онгоц нь бас унамаар юм?? Мотоциклтой шүргэлцэж гэж байгаа юм шиг ярих юмаа. Орос нисгэгч нь дээрээс нь шээсэн юм биш үү?? Ккк
2023-03-16
Чацгалсан гэсээн
Ухаан хүрэхгүй юманд уруул бүү цорвой,чам шиг нэг муу намгийн мэлхийний гуагалдаг үмхий намаг биш