Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Орост айлчлан, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан юм. Энэ үеэр тэрбээр Оросын шинэ хилийг Сири улс хүлээн зөвшөөрнө, шинээр нэгдсэн нутаг нь Оросын түүхэн нутаг дэвсгэр гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Сэтгүүлчид түүнээс Сири улс Оросын шинэ нутаг дэвсгэрийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар асуухад "Мэдээж, энэ бол Оросын нутаг дэвсгэр, дайн гараагүй байсан ч энэ бол Оросын л нутаг дэвсгэр" хэмээн Башар Асад хариулжээ.
Башар Асад гуравдугаар сарын 15-ны өдөр Москва хотноо Владимир Путинтэй хэлэлцээ хийсэн юм. Энэ нь Украинд ОХУ дайн дэгдээснээс хойш Башар Асад Орост айлчилж буй анхны тохиолдол юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |