Оросын талд ажиллаж байсан тагнуулын сүлжээг Польшийн тусгай албад устгасан гэж Польшийн Дотоодын аюулгүй байдлын агентлагаас авсан эх сурвалжтайгаар RMF мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, төмөр зам дээр хорлон сүйтгэх ажиллагаа үйлдэхээр бэлтгэж байсан хэрэгт сэжиглэгдсэн гадаадын зургаан иргэнийг баривчилсан байна. Тэд гол чиглэлүүд дээр нууц камер байршуулж, интернет рүү гэрэл зураг дамжуулж байсан аж. Тэр дундаа Украин руу нийлүүлэх барууны зэр зэвсгийг ачсан галт тэрэг явдаг Ясенка нисэх буудлын бүсийн төмөр замын хэсгийн хөдөлгөөнийг бичиж авсан гэж Польшийн тусгай албаныхан мэдээлжээ.
Тагнуулуудыг олж илрүүлэх ажиллагаа явуулахын тулд Польшийн тагнуул, цагдаагийн албанхын өндөржүүлсэн бэлэн байдалд орон ажилласан байна. Түүнчлэн чухал дэд бүтцийн гол объектуудад хүчлэн хамгаалалт зарлажээ.
Польшийн Цэргийн сөрөх тагнуулын газрын орлогч даргаар ажилалж байсан Мацей Матысякийн үзэж байгаагаар Орос улс Киевийг дэмжиж буй эвслийн орнууд амлалтаа хэрхэн биелүүлж, хэр их хэмжээний техник нийлүүлж байгаад үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд Баруунаас Украиныг чиглэж байгаа техникийн тоо, загварын мэдээллийг авах эрмэлзэлтэй байсан гэнэ. Түүнчлэн энэ талаар мэдсэнээр, эдгээр техникийг замд нь устгах, хорлон сүйтгэх ажиллагаа хийх зэрэг сөрөх арга хэмжээ авах боломжийг олгодог аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |