Аргентины статистикийн албаны мэдээлснээр, хоёрдугаар сард тус улсад инфляцийн түвшин 102,5 хувьд хүрчээ. Энэ нь 1990-ээд оны гиперинфляцийн үеэс хойш анх удаа тохиож байгаа өндөр үзүүлэлт бөгөөд сүүлийн жилд Аргентинд үнэ хоёр дахин өссөн байна.
Аргентин улс олон жилийн туршид эдийн засгийн хүндрэлийг туулж, хүн амын ихэнх нь ядуу буурай амьдарч байгаа аж. Тус улсын эрх баригчид хүнс болон бусад бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлан инфляцийг тогтоон барих гэж хичээж байгаа ч чухамхүү хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундааны үнэ ихээхэн өсөж, ердөө сарын дотор гэхэд л 9,8 хувиар нэмэгджээ.
Аргентины хэвлэлүүдийн бичиж байгаагаар, инфляци ийм түвшинд хүрсэн нь махны үнийн өсөлт гэнэ. Ердөө сарын дотор махны үнэ 20 хувиар өссөн байна. Цаг уурын таагүй нөхцөл, ган гачгийн улмаас малын тоо толгой, ургац буурахад нөлөөлсөн гэж Аргентины Ambito хэвлэл мэдээлжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард аргентинчууд үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсаж байлаа. Үүний дараа гүйлгээнд шинэ мөнгөн дэвсгэрт болох 2000 песогийн дэвсгэрт гаргасан бөгөөд энэ нь 9,9 ам.доллартай тэнцэж байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |