Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Роберт Сполдинг: Хятадын эрх баригчид гурван аргаар гар утаснаас мэдээлэл цуглуулдаг
2023-03-16


Аливаа хүний гар утаснаас хувийн мэдээллийг Хятадын засгийн газар руу дамжуулж, дараа нь ТикТок болон бусад олон нийтийн сүлжээний апликейшнээр дамжуулан хуурамч мэдээлэл өгдөг гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчний чөлөөндөө гарсан бригадын генерал Роберт Сполдинг өгүүлжээ. Хятад, Монгол, Тайвань зэрэг улсад ажиллаж байсан, Хятад дахь цэргийн ахлах атташе Сполдинг 2017-2018 онуудад Үндэсний аюулгүй байдлын стратегийн төлөвлөлтийн захирлын албан тушаал хашиж байсан аж. Тэрбээр Хятадын цэргийн аюул заналын асуудлыг судалдаг шинжээч бөгөөд The Epoch Times сонинд Хятадын эрх баригчид гар утсаар дамжуулан хэрхэн мэдээлэл цуглуулдаг талаар ярьжээ.

 

Сполдингийн өгүүлснээр, гар утаснаас авсан мэдээллийг ихэвчлэн тухайн хэрэглэгчид ямар сурталчилгаа үзүүлэхийг тодорхойлохын тулд ашигладаг, гэхдээ хятадын Коммунист нам цуглуулж байгаа тохиолдолд мэдээллийг өөр зорилгоор ч ашигладаг гэнэ. Ингэснээр зарим этгээдүүд, түүнчлэн улс орон мэдээллээ, хөдөлмөрийн бүтээмжээ алдах, Хятадын компаниудын нөлөөлөлд орох эрсдэлтэй байдаг аж.

 

"Жишээлбэл, та JP Morgan-ий гүйцэтгэх захирал байлаа эгж бодъё. Хэн нэгэн таныг хэнтэй ярьж байгааг чагнаж магадгүй. Ингээд таны мэдээллийг тагнуулын аналитикчид өгнө, тэд энэ мэдээлэл дээр тулгуурлан тухайн хүн юу хийдэг талаар ихээхэн дэлгэрэнгүй зураглал гаргаж өгдөг. Тэгэхээр энэ бол бизнесийн хувьд өрсөлдөөний тагнуулын асуудал болон хувирч байгаа юм" хэмээн Сполдинг өгүүлжээ.

 

Түүний онцолсноор сонгуульт албан тушаалтнууд эсвэл засгийн газрын гишүүдийн тухай мэдээлэл цуглуулж байгаа үед аюул занал улам нэмэгддэг аж.

 

"Өнөөдөр Цагаан ордон руу хэн явав? Тэд хэнийг хүлээн авав? Юу ярьсан? Энэ мэдээллийг олон зорилгоор ашиглаж болно" гэж Сполдинг өгүүлжээ.

 

Нээлттэй нийгэм бий болсноор энэ асуудал хоёрдмол байдалд ордог гэнэ. Нэг талаас, үнэ төлбөргүй апликейшн, сервисүүд хүмүүст таалагддаг бол нөгөө талаас энэ нь занга болдог аж.

 

"Энэ чинь үнэгүй юм ерөөсөө ч биш. Таны мэдээллийг олж авч байгаа орон үүнийг ашиглаад юу ч хийж болно" хэмээн Сполдинг анхааруулжээ. Мөн бидний гар утаснаас мээдэлэл цуглуулж байгаа хүмүүс биднийг өөрсдөөс минь илүү мэддэг гэж тэрбээр онцолсон байна.

 

Үр бүтээлийн алдагдал

 

Статистик мэдээллээс харахад, нэг хүн дунджаар өдөрт 147 минутыг олон нийтийн сүлжээ ашиглахад зарцуулдаг аж. 

 

Common Sense Media компанийн хийсэн судалгаагаар, 2021 онд Америкийн өсвөр насныхан олон нийтийн сүлжээнд харьцангуй их цаг зарцуулжээ.Тодруулбал, 13-17 насныхны хувьд дэлгэц ширтэн өнгөрөх хугацаа нь өдөрт 8,5 цагаас их байсан бол 10-13 насныхны хувьд 5,5 цаг байсан гэнэ. Энэ бүхэн нь насанд хүрэгчдийн үр бүтээлийг бууруулж, залуусаас анхаарлаа холдуулах нөхцөлийг бүрдүүлдэг эгж Сполдинг онцолсон байна. Түүний өгүүлснээр, энэ нь  ТикТок сүлжээний хувийг эзэмшдэг Хятадын Засгийн газрын зориудын үйлдлийн үр дүн гэнэ.

 

Хүүхэд, насанд хүрэгчид хэрэглэгч бүрт таалагддаг контентийг үзэж цагаа үрж байгаа бол Хятадад байдал огт өөр, ТикТоктой ижил Doyin апликейшнийг өдөрт 40 минут л үзэх хязгаарлалтыг Коммунист нам тавьсан гэдгийг тэрбээр онцолжээ.

 

"Та нар хятад хүүхдээс "Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?" гэж асуувал тэд "Би сансрын нисэгч болмоор байна" гэж хариулна. Учир нь Doyin дахь контентууд боловсролд чиглэгдсэн байдаг. Гэтэл барууны орнуудын хүүхдүүдээс ингэж асуувал тэд олон нийтийн сүлжээний од болмоор байна л гэж хариулна. Тэгэхээр энэ нь зөвхөн мэдээлэл цуглуулах асуудал биш харин үр бүтээмжийн бууралттай ч шууд холбоотой" хэмээн Сполдинг өгүүлжээ.

 

Нөлөөлөл

 

Сполдингийн өгүүлснээр, Хятадын коммунист намын мэдээллийн дайнд ашигладаг гурав дахь стратеги нь нөлөөлөл аж. Либераль ардчилал нь коммунист намыг устгах зорилгоор Америкийн ард түмэн бүтээсэн хуурамч зүйл гэж Хятадын эрх баригч нам үздэг гэнэ.

 

"Энэ талаар №9 баримтад тусгасан байдаг. Үүнд барууны үнэт зүйлсээс зайлсхийх талаар тусгасан" хэмээн Сполдинг өгүүлжээ.

 

Сполдингийн үзэж байгаагаар, Хятадын Коммунист нам америкчуудын ухамсарт өөрсдийн мэдээллийг хүргэхийн тулд олон нийтийн сүлжээ ашигладаг гэнэ.

 

"Хятад улс дэлхий дахинд өөрсдийнхөө тогтолцоог сайн зүйл гэж итгүүлэхийг хичээдэг. Энэ нь ТикТокоор хязгаарлагдахгүй. Твиттер, Фейсбүүкийг ч мөн ашигладаг" хэмээн Сполдинг өгүүлжээ.

 

Энд дуулгахад сүүлийн үед зарим орнууд Хятадын компанийн мэдэлд байх ТикТок сүлжээг ашиглахыг хориглох болсон юм. Тухайлбал, АНУ төрийн захиргааны байгууллагын ажилтнуудыг албаны төхөөрөмжөөр ТикТок сүлжээ рүү нэвтрэхийг хориглосон бөгөөд энэ нь мөн л мэдээлэл алдагдахаас сэрэмжилсэнтэй холбоотой аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-03-16
Зссссс
2023-03-16
Зочин:
Хятадаас гар утас компьютер таблет худалдан авч болохгүй.
2023-03-16