Хятадын Сиан дахь Политехникийн их сургуулийн эрдэмтэд гений инженерчлэлийн тусламжтайгаар хулганад эвэртэй төстэй зүйл ургуулжээ. Энэ технологи нь ирээдүйд хүмүүсийн хугарсан, тайруулсан яс үе мөчийг сэргээх боломж олгоно гэж Science сэтгүүл мэдээлжээ.
Бугын эвэр ургаж, жилд нэг удаа унадаг бөгөөд энэ нь сүүн тэжээлтнүүд дунд маш хурдтай нөхөн сэргэх чадвартай цорын ганц биеийн хэсэг юм. Ингээд эрдэмтэд эвэр ургуулдаг эсүүдийг тодорхойлж, судалгаа хийсэн байна. Судалгааны дүнд АВРС нэртэй үүдэл эсийн анхдагч хувилбарыг генийн инженерчлэлийн аргаар гарган авч, үүнийгээ лабораторийн хулганад суулгахад 45 хоногийн дараа хулгануудад "эвэртэй төстэй зүйл ургасан" байна.
Ирээдүйд энэ АВРС -ийг хүний эд эсд ашиглах боломжтой, ингэснээр араг ясны гэмтэл, үе мөчийг сэргээх боломжтой болно гэж эрдэмтэд онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |