Францын нийслэл Парис хотод тэтгэврийн шинэчлэлийн эсрэг тэмцэж буй хот тохижилтын газрын ажилтнууд ажил хаялтаа үргэлжлүүлж байна. Үүний улмаас Парис хотод 6000 тонн хог хаягдал хуримтлагдсан гэж "Франс Пресс" агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Францын хог хаягдлыг тээвэрлэдэг ажилтнууд өмнө нь 57 нас хүрээд тэтгэвэрт гарах боломжтой байсан бол тэтгэврийн шинэчлэлийн хуулиар тэтгэврийн нас нь хоёр жилээр хойшилж, 59 болсон байна.
Улмаар энэ шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялт гуравдугаар сарын долооны өдөр эхэлжээ. Ажил хаялтад Парисын дагуул хотуудад байх хог шатаах гурван үйлдвэр ч нэгдсэн тул хотод их хэмжээний хаягдал хуримтлагдаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |