Хоёрдугаар сарын зургаанд Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган барилга байшин сүйрч, 50 мянга гаруй хүн амиа алдсан юм.
Энэ газар хөдлөлтийн улмаас сүйрсэн Туркийн хотуудыг жилийн дотор сэргээнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. Тэрбээр байгалийн гамшгийн улмаас хохирсон Хатай муж дахь майхант хуаранд ажиллах үеэрээ ийнхүү мэдэгдсэн гэж Анадолу агентлаг мэдээлсэн байна.
Хоёрдугаар сарын эхээр Туркийн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас тус улсад 48 мянга гаруй хүн амиа алдаж, 50 мянга орчим барилга бүрэн нуржээ. Одоо гамшигт өртсөн хүмүүс Туркийн 11 мужид майхан, түр сууцанд амьдарч байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |