Холливудын жүжигчин, ОХУ-ын Гадаад хэргийн яамны АНУ, Японтой харилцах хүмүүнлэгийн харилцааны тусгай төлөөлөгч Стивен Сигал өөрийгөө "100 хувь Оросыг дэмжигч, 1 000 000 хувь орос хүн" хэмээжээ. Тэрбээр Оросыг дэмжигчдийн олон улсын хөдөлгөөний үүсгэн байгуулах хурлын үеэр ийн мэдэгдсэн гэж Известия сонин мэдээлсэн байна.
"Миний аав орос хүн байсан, би орос гэр бүлд өссөн. Ээж маань ч орос соёлыг дээдэлдэг хүн байлаа. Миний аав боловсролтой хүн байсан. Бид Оросын утга зохиол, соёл, уламжлал, бүхий л суут зохиолчдыг мэддэг байлаа. Би 100 хувь Оросыг дэмжигч 1 000 000 хувь орос хүн" хэмээн конгрессын үеэр Стивен Сигал мэдэгджээ.
Энд дуулгахад, Стивен Сигал Оросын иргэн болж, тус улсын паспортыг Ерөнхийлөгч Владимир Путин 2016 онд гардуулж байлаа. Тэрбээр Оросоос гадна АНУ, Сербийн иргэншилтэй юм. 2018 онд тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн яамны АНУ, Японтой харилцах хүмүүнлэгийн харилцааны тусгай төлөөлөгч болсон. Мөн 2022 онд "Шударга Орос-Үнэний төлөө" намд албан ёсоор элссэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |