Өмнөд Солонгос, АНУ "Эрх чөлөөний бамбай" нэртэй хамтарсан цэргийн сургуулилалтаа эхлүүлжээ. Энэ сургуулилалт нь Хойд Солонгос пуужин харваж, бүс нутагт байдал хурцадсан үед явагдаж байгаагаараа онцлогтой гэж Ёнхап мэдээлсэн байна.
Компьютер загварчлал дээр суурилсан команд штабын сургуулилалт гуравдугаар сарын 23-ныг хүртэл 11 өдөр үргэлжлэх аж. Энэ нь АНУ, Өмнөд Солонгосын хамгийн урт хамтарсан сургуулилалт болж байгаа бөгөөд энэ үеэр пуужин цөмийн аюул заналыг харгалзан Хойд Солонгосын халдлагаас хамгаалах аргуудыг боловсруулах аж.
"Эрх чөлөөний бамбай" сургуулилалтын зэрэгцээ 20 орчим хээрийн сургуулилалт явах бөгөөд энэ сургуулилалтын үеэр тэнгисийн десантын сургуулилалт ч хийх юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |