Америкийн кино академийн 95 дахь удаагийн ёслолд 11 нэр төрөлд нэр дэвшсэн "Everything Everywhere All at Once" кино оны шилдгээр шалгарчээ.
Дэн Кван болон Дэниэл Шайнерт нарын бүтээл болох "Everything Everywhere All at Once" кино шилдэг найруулга, шилдэг зохиолын шагналыг хүртсэн юм. Түүнчлэн шилдэг монтаж нэр төрөлд ялагч болж, энэ кинонд тоглосон Жейми Ли Кёртис, Ке Хюи Куан нар шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүрийн шагнал, харин гол дүрийг бүтээсэн Мишель Йео Шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон.
Өмнө нь БАФТА шагнал хүртэж байсан энэ кино Оскарын шилдэг кинон нэр төрөлд "Топ Ган", "Аватар-2" зэрэг 10 кинотой өрсөлдөж, ийнхүү шилдэг киногоор шалгарчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |