Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Юлия Навальная: Миний нөхөр үнэнийг хэлснийхээ төлөө шоронд орсон, хайрт минь тэсээрэй
2023-03-13

Канадын найруулагч Дэниэл Роэрын бүтээсэн "Навальный" баримтат кино хоёрдугаар сард Британийн кино урлагийн гол шагнал болох BAFTA-ийн шагнал хүртсэн бол энэ удаад Америкийн Кино академийн Оскар шагналын эзэн болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.  

 

Өнгөрсөн оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн "Навальный" баримтат кинонд Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг 2020 оны наймдугаар сард хэрхэн хордуулсан, үүний дараа Германд эмчлүүлсэн, Москвад ирснийх нь дараа баривчилсан зэрэгтэй холбоотой үйл явдлууд гардаг аж.

 

Алексей Навальный шоронд хоригдож байгаа тул Оскарын наадамд түүний эхнэр охин хоёр кино багийнхантай хамт оролцож байгаа юм. "Навальный" кино шилдгээр шалгарсны дараа Юлия Навальная тайзан дээрээс нөхөртөө хандан үг хэлжээ. 

 

"Миний нөхөр гагцхүү үнэнийг хэлснийхээ төлөө шоронд орсон. Миний нөхөр ардчиллыг хамгаалсныхаа төлөө л шоронд орсон. Алексей, би чамайг суллагдах, эх орон минь эрх чөлөөт болох тэр өдрийг хүсэн хүлээж байна. Хайрт минь, тэсээрэй" хэмээн Юлия Навальная өгүүлжээ. 

 

Оросын сөрөг хүчний  улс төрч Алексей Навальный 2020 оны наймдугаар сард хордож, эмнэлэгт ухаангүй хүргэгдэн эмчлүүлж байсан бөгөөд түүнийг комын байдалтай байхад Герман руу хүргэн, эмчилж байлаа. Түүнийг Оросын тусгай албаныхан нэг бус удаа ашиглаж байсан "Новичок" гэх хороор хордуулсан нь тогтоогдож байв. Навальный удаан хугацаанд Германд эмчлүүлснийхээ дараа эх орондоо эргэн ирсэн өдрөө саатуулагдаж, улмаар сангийн эд хөрөнгийг шамшигдуулсан гэх зэрэг хэд хэдэн хэргээр гэм буруутайд тооцогдон ял сонссон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
болж дээ
2023-03-13