АНУ-ын Кино урлагийн академийн "Оскар" шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын Долби театрт үргэлжилж, шилдгүүдийг тодруулсаар байна.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр Хятад гаралтай жүжигчин Кю Хюи Куан "Everything Everywhere All at Once" кинонд бүтээсэн дүрээрээ "Эрэгтэй шилдэг туслах дүр" нэр төрөлд ялагч боллоо. Тэрбээр энэ дүрээрээ өмнө нь АНУ-ын кино жүжигчдийн Сатурн, Гильдийн шагнал, Алтан бөмбөрцөг хүртсэн юм. Ке Хюи Куан 1980-аад онд карьераа эхлүүлсэн бөгөөд 10 гаруй дүр бүтээжээ.
Тэрбээр 95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд "Эрэгтэй шилдэг туслах дүр" нэр төрөлд Брендон Глисон, Брайан Тайри Генри, Жадда Хёрш, Барри Кеоган нартай өрсөлдсөн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |