Америкийн Кино урлагийн академийн "Оскар" шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслолын ялагчдыг зарлах ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын Doby Theatre-д эхэллээ. Ёслолыг хошин жүжигчин Жимми Киммел хөтөлж байгаа бөгөөд тэрбээр гурав дахь удаагаа энэ ёслолын хөтлөгчөөр сонгогдсон нь энэ юм.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд хамгийн олон нэр төрөлд дэвшсэн кино нь Everything Everywhere All at Once болж байна. Дэн Кван, Дэниэл Шайнерт нарын энэ бүтээл 11 шагналд нэр дэвшжээ. Харин "Өмөнд фронтоор онцын өөрчлөлтгүй", "The Banshees of Inisherin" кинонууд есөн нэр төрөлд өрсөлдөж байгаа аж.
Оскарын энэ удаагийн наадамд шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчин нэр төрөлд Остин Батлер, Брендан Фрейзер, Кейт Бланшетт, Мишель Йео нарыг шагнал гардах магадлалтай гэж ажиглагчид таамаглаж байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |