Хойд Солонгос гуравдугаар сарын 12-нд шумбагч онгоцноос хоёр пуужин харважээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, Япон тэнгисийн эрэг орчимд байх Өмнөд Хамгён мужийн Синпхо хотоос холгүйхэн пуужин харвасан байна.
Үүний дараа Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлэл дамжуулахдаа хоёр стратегийн далавчит пуужин харвасан гэж онцолжээ. Ийнхүү стратегийн пуужин харвасны хариуд Өмнөд Солонгосын цэргийн алба хаагчид бэлэн байдалд орсон байна. "Манай цэргийн алба хаагчид АНУ-тай нягт хамтран ажиллаж, ажиглалт, сонор сэрэмжээ дээшлүүлэн, байлдааны бэлэн байдалд ажиллаж байна" гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгджээ.
Энд дуулгахал, Солонгосын хойг дахь нөхцөл байдал 2022 оны 12 дугаар сард дахин хурцадсан юм. Тухайн үед Хойд Солонгосын дронууд Өмнөд Солонгосын агаарын орон зайд нэвтэрч байлаа. Энэ нь 2017 оноос хойш анх удаа хоёр Солонгосын хилийг дрон давсан хэрэг байв. Улмаар нэгдүгээр сарын нэгэнд шилжих шөнө БНАСАУ Япон тэнгисийн зүг гурван пуужин харвасан бол хоёрдугаар сарын 20-ны өдөр дахин хоёр баллистик пуужин хөөргөж байлаа.
Хойд Солонгос ийнхүү удаа дараа пуужин харваж, нөхцөл байдлыг хурцатгаж байгаатай холбоотойгоор, Япон, Өмнөд Солонгос, АНУ хамтран, батлан хамгаалах чиглэлд төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр АНУ, Өмнөд Солонгос хамтран "Эрх чөлөөний бамбай" сургуулилалтыг эхлүүхээр болжээ. Харин энэ сургуулилалтыг Хойд Солонгос Вашингтоны зүгээс дайн зарлаж байна гэж үзэж болзошгүй хэмээн тус улсын БНАСАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |