НАСА "Artemis-I" хөтөлбөрийн өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, Орион сансрын хөлөг ямар ч гэмтэлгүй дэлхийд эргэн ирсэн, нислэгийн туршид чухал үзүүлэлтүүд хэвийн ажилласан гээд төсөөлж байснаас өндөр үр дүнд хүрснийг тэмдэглэсэн байна.
Эхний ээлжийн туршилт амжилттай болсон тул НАСА хоёрдугаар шатанд бэлтгэж эхэлсэн бөгөөд энэ шатанд хүмүүсийг сар руу илгээнэ гэж IFLScience сайт мэдээлжээ. Урьдчилсан байдлаар, сар руу хийх нислэгийн 2024 оны 11 дүгээр сард гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Энэ нислэгийн үеэр сансрын нисэгчдийг суулгасан хөлөг сарыг хэдэнтээ тойрч, дараа нь эх дэлхийдээ буцаж ирэх гэнэ.
Харин НАСА-ийн төлөвлөгөөний гурав дахь шатыг 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ шатанд хүмүүсийг саран дээр буулгахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь амжилттай хэрэгжвэл 50 гаруй жилийн дараа хүн саран дээр буусан тохиолдол болох юм.
Г.Бямбасүрэн