Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинтай шууд холбоотой нас баралтын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Японы Эрүүл мэндийн яам мэдээлснийг Kyodo агентлаг дамжуулжээ.
Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, сүүлийн жилүүдэд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин тариулсан 2000 өвчтөн нас барсан ч дархлаажуулалттай шууд холбоотой гэдэг нь тогтоогдоогүй байна. Харин вакцинтай шууд холбоотой гэдэг нь нотлогдсон нас баралтын тохиолдол ганц л бүртгэгдсэн гэж Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Энд дуулгахад, коронавирусийн цар тахлын үеэр дэлхий даяар вакцин эсэргүүцэгчид төрөл бүрээр вакциныг үгүйсгэж байсан ч тахал намжих, халдварын дэгдэлт буурахад вакцин чухал нөлөө үзүүлсэн юм. Саяхан Майкрософтын эрдэмтэд компьютер загварчлалаар тооцоолол хийхэд АНУ-д дархлаажуулалтыг 100 хувь хийсэн бол АНУ-д бүртгэгдсэн, коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралтын тал хувиас сэргийлэх боломжтой байсан гэсэн дүгнэлт гарчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |