дэлхийн ихэнх саятнууд зорилгодоо хүрэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж, нөр их хөдөлмөрийн дүнд хөрөнгөө цуглуулсан байдаг. Ер нь хөдөлмөрлөхгүйгээр мөнгөжинө гэж үгүй. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд өөрсдөө ч төсөөлж байгаагүй гэнэтийн аз тохиож, баяжих нь бий.
1. Бейсболын бөмбөгөөр баяжсан Филипе Озерски
Зарим үед зөв газартаа, зөв цагтаа байх нь тун чухал. Тухайлбал, Филипе Озерски яг ингэж чадсан. Тэрбээр бейсболын тоглолтын үеэр 40 мянган үзэгчийн дунд сууж байхдаа бейсболын бөмбөг барьж авч чаджээ. Энэ бөмбөг АНУ-ын хамгийн алдартай, амжилттай яваа бейсболчны бөмбөг байсан аж. Тиймээс мэдээж Филипе олзоо эргүүлж өгсөнгүй. Дараа нь тэрбээр энэ бөмбөгийг дуудлага худалдаагаар гурван сая доллараар заржээ.
2. Эрик Лоус ба эрдэнэс
Алдагдсан алх хайж байсан Британи эр Эрик Лоус эрлийнхээ үеэр алх биш харин олон мянган жилийн тэртээх зоос, чимэглэл бусад эд зүйлс зэрэг эрдэнэс олжээ. Хуулийн дагуу тэрбээр эрдэнэсээ улсад хүлээлгэн өгөх ёстой болов. Гэсэн ч төрөөс түүнд нөхөн төлбөр өгсөн нь эрдэнэсийн өртөгтэй тэнцүү байсан бөгөөд Эрик эрдэнэсийн ачаар 1,5 сая доллартай болжээ.
3. Майкл Спаркс ба АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал
Америкийн иргэн Майкл Спаркс хотынхоо нэгэн комиссын дэлгүүрээс лааны суурь, перецний сав, АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал бүхий хуучирч шарласан хуудас авчээ. Тэрбээр энэ бүгдийн төлөө ердөө 2,5 доллар төлсөн байна. Тухайн үед Майкл ямар үнэ цэнэтэй бараа авснаа мэдээгүй гэнэ.
Майкл худалдан авсан баримт бичгээ судалж, энэ нь 1820 оны, АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалын албан ёсны 200 хувилбарын нэг болохыг олж мэджээ. Өнөөдрийг хүртэл гагцхүү 35 хуулбар л хадгалагдаж үлдсэн байсан бөгөөд харин 36 дахь хуулбарыг Майкл худалдан авч, дараа нь дуудлага худалдаагаар оруулан 477 мянган доллараар зарсан гэнэ.
5. Сонингоор хийсэн байшин
Өрөнд унасныхаа ачаар баяжсан хүн ч бий. Нью-Йоркийн оршин суугч Элиас Фергюсон шуудан, тэр дундаа сонингоо хэзээ ч хаядаггүй байжээ.
Их өртэйн улмаас байраа суллан өгч, орон гэргүй болсон тэрбээр сэтгэл санаагаар унасангүй, харин гэрт нь хэдэн жил хуримтлагдсан сонингоор жижигхэн байшин барьжээ. Ийм байшин барьсных нь дараа байшинг сонирхох жуулчид цугларахыг хараад түүнд шинэ санаа төрсөн гэнэ. Тэрбээр байшингийнхаа урд "Нью-Йоркийн сонингоор хийсэн анхны байшин. Орох тасалбар 1 доллар" хэмээн бичжээ.
Ингээд тун удалгүй Фергюсон нэгээр тогтохгүй олон орд харштай болсон гэнэ.
6. Мөнгөө задлуулахаар авсан сугалаа
Америкийн оршин суугч Ларри Росс үдийн цайны завсарлагаагаараа хот-дог авч идэхээр гарчээ. Хот-догны худалдагчид хариулт мөнгө байхгүй байсан тул Ларри жижиг зүйл худалдан авч мөнгөө задлуулах хэрэгтэй болсон гэнэ.
Энэ жижиг зүйл нь сугалаа байсан бөгөөд тэрбээр энэ сугалаагаараа 81 сая доллар хожсон байна.
Г.Бямбасүрэн