Японд, өмнө нь мэдээний сэтгүүлчээр ажиллаж байсан эмэгтэй өмнө нь гишүүн байсан хүний нарийн бичгийн даргын бэлгийн дарамтад өртсөн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Nippon.com сайтын мэдээлснээр, гишүүний нарийн бичгийн дарга байсан хүн өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн мэдэгдсэн бүсгүй Японы засгийн газрын эсрэг 11 сая йенийг сэтгэл санааны хохирол болгон нэхэмжлэн Токиогийн тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Парламентын дээд танхим, Зөвлөхүүдийн танхимиын гишүүн, нарийн бичгийн дарга асан Уэд Киёсиг бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжиглэн хэрэг үүсгэн шалгаж байсан ч Киёси амиа хорлосон учир хэргийг хаасан байжээ.
Гомдол гаргасан сэтгүүлчийн нэхэмжлэлд тэрбээр 2020 оны гуравдугаар сард такси болон өөр нэг газарт хууль тогтоогчидтой хийсэн уулзалтын дараа Киёсигийн бэлгийн дарамтад өртөж байсан хэмээн өгүүлсэн байна. Хэргийн сэжигтэн нас барсан тул бүсгүй ийнхүү шүүхэд нэхэмжлэл гарган, Японы засгийн газраар хохирлоо төлүүлэхээр шийджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |