Ши Жинпинь БНХАУ-ын даргаар дахин сонгогдов

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын депутатууд Ши Жинпинийг БНХАУ-ын даргын албан тушаалд улируулан сонгожээ. Энэ талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар сарын 10-ны өдөр болсон Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын 14 дэх удаагийн чуулганы үеэр Ши Жинпинийг БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн даргаар санал нэгтэй сонгосон аж. Ингэснээр Ши Жинпинь БНХАУ-ын түүхэнд гурав дахь удаагаа сонгогдож буй анхны төрийн тэргүүн болж байна.
Харин БНХАУ-ын орлогч даргаар Төрийн зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Хань Жэнийг сонгосон байна. Тэрбээр өмнө нь Хонконг, Макаогийн асуудал эрхэлсэн албан тушаалтан, Орос-Хятадын засгийн газар хоорондын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын дэд даргаар ажиллаж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ