Дональд Трамп порно жүжигчинд мөнгө төлснийхөө төлөө эрүүгийн хэрэгт татагдана

Сторми Дэниелс гэдгээрээ алдартай Стефани Клиффорд хэмээх порно жүжигчинд мөнгө төлсөн хэргээр ирэх долоо хоногт ирж мэдүүлэг өгөхийг Нью-Йоркийн тойргийн прокурорын газар Дональд Трампад мэдэгджээ. Энэ нь Трампыг эрүүгийн хэрэгт буруутгана гэсэн үг гэж Нью-Йорк Таймс сонин холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, мэдүүлэг өгүүлэхээр дуудна гэдэг нь яллах дүгнэлт тун ойрхон байгааг илтгэдэг гэнэ. Клиффрд болон Трамп нар 2006-2007 оны хооронд амрагийн харилцаатай байсан аж. 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Трампын өмгөөлөгч Майкл Коэн Трампын талаарх мэдээллийг задруулахгүйн тулд порно жүжигчинд 130 мянган доллар төлсөн байна.
Прокурорын газар энэ хэргийг Нью-Йоркийн сонгуулийн хуулийг зөрчсөн хэрэг гэж үзэж болзошгүй хэмээн эх сурвалж онцолжээ. Порно жүжигчинд 130, мянган доллар төлсөн нь Трампын сонгуулийн кампанит ажилд зориулсан хууль бус мөнгө гэж прокурорууд тооцож магадгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ