"Дайсны нисэх буудлыг устгах" сургуулилалт дээр Хойд Солонгосын удирдагч охиныхоо хамт очжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун пүрэв гарагт болсон сургуулилалтыг биечлэн удирджээ. Энэ сургуулилалт нь баруун фронт дахь сөргөлдөгчийн нисэх буудалд цохилт өгөх ажиллагааг боловсруулахад чиглэгдсэн гэж Хойд Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг дамжуулсан байна.
Сүүлийн үед чухал арга хэмжээн дээр охиноо дагуулан явах болсон Ким Жон Ун энэ удаад ч охины хамт сургуулилалт дээр очжээ. Сургуулилалтын үеэр зөөврийн зургаан хөөргөх төхөөрөмжөөс дор хаяж тус бүр нэг удаа пуужин хөөргөснийг гэрчлэх зургуудыг Хойд Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг нийтлэсэн байна. Эдгээр пуужин нь "дайсны шуурхай нисэх буудлын гол бүсүүдийг төлөөлүүлэн хийсэн", Япон тэнгис дэх байг оносон гэж агентлаг мэдээлжээ.
Энэ сургуулилалтын үеэр Ким Жон Ун "сүүлийн үд дайснууд ухаангүй үйлдэл хийх болсон" тул сонор сэрэмжээ хадгалах шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн пуужингийн ангиуд нь "дайныг тогтоон барих", ингэж чадаагүй, дайн гарсан нөхцөлд санаачилгыггартаа авах гэсэн стратегийн хоёр зорилтыг биелүүлэх ёстой гэж цохон тэмдэглэжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ