БНХАУ-д Төрийн зөвлөлийн өргөн цар хүрээтэй шинэчлэлийн төслийг баталжээ

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлын 14 дэх удаагийн чуулганы төлөөлөгчид тус улсын гүйцэтгэх дээд байгууллага болох Төрийн зөвлөлийн шинэчлэлийн төслийг баталжээ. Энэ талаар Хятадын төв телевиз мэдээлсэн байна.
Шинэчлэлийн төслийн талаарх тодорхой мэдээлэл одоогоор гараагүй. Харин Коммунист намын "төвлөрсөн удирдлага"-ыг хүчирхэгжүүлж, төрийн аппаратын үр дүнг дээшлүүлэх зорилготой гэж хурлаас гаргасан мэдэгдэлд онцолжээ.
Хамгийн сүүлд 2018 онд Төрийн зөвлөлийн томоохон шинэчлэлийг хийсэн бөгөөд энэ үеэр хэд хэдэн яам, тамгын газрыг татан буулгаж, шинээр үүсгэн байгуулж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ