Беларусьт төрөөс урвасан хэрэгт цаазын ял оноодог болно

img

"Эрүүгийн хариуцлагын асуудлаарх хуулийн өөрчлөлтийн тухай" хуульд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко гарын үсэг зурсан талаар хэвлэлийн албан нь мэдээлжээ. 

 

Энэ хуульд төрөөс урвасан албан тушаалтан эсвэл цэргийн алба хаагчдад цаазын ял оноохоор тусгасан байна. Түүнчлэн төрөөс урвасан, төрийн эрх мэдлийг булаан авах зорилгоор үгсэн хуйвалдсан, бусад үйлдэл хийсэн, тагнуулын ажиллагаанд сэжиглэгдэж буй этгээдүүдийг саатуулах хугацаа гурав хоног байсныг 10 хүртэлх хоног болгон нэмжээ. Улмаар дээрх гэмт хэрэгт буруутай нь тогтоогдвол цаазын ял оноохоор болсон байна. 

 

Энд дуулгахад, өмнө нь, 2022 оны тавдугаар сард Лукашенко Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурснаар терроризм үйлдэхийг завдсан хэрэгт цаазын ял оноодог болсон юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ