Путин Буриадад айлчлах үеэр мэргэн буудагчид зогсох тул элдэв хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Буриадад айлчлахаар төлөвлөж байгаа гэнэ. Путинийг айлчлах үеэр "хачирхалтай үйлдэл гаргахгүй" байхыг Улаан-Үд дэх нисэхийн үйлдвэрийн ажилтнуудад зөвлөсөн талаар "Люди Байкала" үйлдвэрийн ажилтнуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. Харин Путин Буриадад айлчлах талаарх албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм.
"Люди Байкала" сайтын мэдээлснээр, нисэхийн үйлдвэрийн удирдлагууд Путин ирнэ гэж ажилчиддаа дуулгасан гэнэ. Ингээд даваа гараг гэхэд үйлдвэрийн дээвэр дээгүүр мэргэн буудагчид зогсоно, тиймээс "үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр биеэ авч явахдаа тайван байж, огцом хөдөлгөөн хийлгүй, хачирхалтайгаар биеэ авч явахгүй байхыг анхааруулсан" хэмээн үйлдвэрийн ажилтан ярьжээ.
Путин Буриадад айлчлах талаарх мэдээллийг "Бурятия. Дальше некуда" телеграм суваг болон Ариг-Ус телевиз мэдээлсэн байна. Путин хамгийн сүүлд 2017 онд Буриадад айлчилж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ