Украинд агаарын түгшүүр зарлаж, хэд хэдэн газарт дэлбэрэлт болжээ

img

Украины нутаг даяар агаарын түгшүүр зарласан талаар Фокус агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хэд хэдэн бүс нутагт дэлбэрэлт болж, улмаар цахилгаан эрчим хүч тасалдсан байна. 

 

Украинд агаарын түгшүүрийг шөнө зарласан бөгөөд иргэдийг түгшүүрийн дохиог хайхрахгүй өнгөрөөж болохгүй гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак зөвлөжээ. 

 

Мөн Харьков хотод хэдэнтээ дэлбэрэлт болсон талаар хотын дарга Игорь Терехов мэдэгдсэн байна. Энэ дэлбэрэлтийн дараа хотын зарим хэсэгт цахилгаан эрчим хүчгүй болжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Оросын арми шөнийн цагаар дахин пуужингийн довтолгоо хийсний улмаас ийнхүү дэлбэрэлт болж, оршин суугчид гэрэл цахилгаангүй болсон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нацистууд оросын нутагт олон террорист халдлага хийж байгаад хариуг нь өгсөн байхаа, укриан минсзийн гэрээ үөрчсөнөө хүлээгээд хэлэлцээр хийж дайныг зогсоож ард түмнээ бодсон нь дээр
2023-03-10
Горбачев украйнаа тусгаар тогтнуулж украйнаа тусгаар улс болгох гэж ссср г муулсан байгаад задалсан.эдийн засаг нийгмийг нь унагааж өшөөгөө авсан Ардчилсан нам хэнийхээ өшөөг авах гэж монголыг унагаав?
2023-03-09
ТэрбишZ:
Чоно борооноор гэж
2023-03-09
Зочин:
Орос ах нар маань Мартын 8 ны сайхан бэлэг барихаар шийджээ, цахилгааны эх үүсвэр, яаж зүгээр байхав орон сууцнуудыг онилж таараа
2023-03-09
Иргэн:
Галзуу путин, тамруугаа тонилоосой
2023-03-09
Орос ах нар маань бүтэн жил дэлбэллээ, одоо ялах болсон болов уу
2023-03-09