Хятадад бэлгийн боловсролыг хүүхдүүдэд цэцэрлэгээс нь эхлэн олгох санал гаргажээ

img

Хятадын Ардын төлөөлөгчдийн бүгд хурлын гишүүн, Жэжян мужийн эмч Чэнь Вэй хүүхдүүдэд цэцэрлэгийн наснаас нь эхлэн бэлгийн боловсрол олгох санал гаргажээ. Энэ талаар Global Times мэдээлсэн байна. 

 

Эмчийн үзэж байгаагаар, бага наснаас нь бэлгийн боловсрол олгосноор залуус эрт бэлгийн харьцаанд орохоос сэргийлэхийн дээр бэлгийн харьцаанаас үүдэлтэй эрсдлүүд, жирэмслэлтээс сэргийлэх аргуудыг сайтар таниулах давуу талтай гэнэ. 

 

Одоогийн байдлаар Хятадад ийм хичээл заадаг цэцэрлэг туйлын ховор, түүнчлэн зохих чиглэлийн багш нар ч байдаггүй аж. Түүнчлэн бэлгийн боловсролтой холбоотой сурах бичгүүд ч хомс гэнэ. Шинэ сурах бичиг бүтээхдээ барууны гарын авлагаас хуулалгүй, харин Хятадын нийгэм, уламжлалын онцлогт тохируулан боловсруулах ёстой гэж эмч үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Түүний энэ санаачилгыг цахим орчинд эцэг эхчүүд ихээр дэмжсэн байна. Цэцэрлэгийн насанд хүүхдүүдэд биеийн онцлогыг таниулах, биеэ хэрхэн хамгаалах зэрэг суурь ойлголтуудыг өгөх хэрэгтэй гэж эцэг эхчүүд үзэж байгаа талаар эх сурвалж онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04
Зочин:
Энэ улсад төрөлт багасч хүн ам нь буурч байгаа бол ашгүй дээ. Хүн ам нь цөөрөөсэй.
2023-03-03